“Road expo 2017″ болж өндөрлөлөө

17361904_1451954828210035_4763258580390954813_n

720b99b1e076a51cd165d95835f78ac8

Монголын авто замчдын холбоо Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам болон ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр олон улсын авто замын “ROAD Expo 2017” 5 дахь удаагийн үзэсгэлэн-бага хурлыг “Корпорэйт Конвеншн центр”-т 2017  оны З дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Итали, Турк, БНСУ, Герман, Хятад, Казахстан, АНУ, Япон, ОХУ зэрэг улсуудаас зочид төлөөлөгчид ирж оролцсон бөгөөд гадаад, дотоодын 22 компани, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцууллаа.

 

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болголоо. Авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“ЭСТО” ХХК нь жил бүр уг арга хэмжээнд идэвхитэй оролцсоор ирсэн бөгөөд энэ жил бид БНСУ-ын хамтран ажилладаг судалгааны байгууллагууд болон компаниудын хамтаар амжилттай оролцлоо. Солонгосын барилга байгууламжийн технологийн институт /KICT/-ээс 5 илтгэл, Карис рэйл компаниас 1 илтгэл тавьж, замын салбарт нэвтэрч буй орчин үеийн шинэ технологи болон бүтээгдэхүүнийг танилцууллаа.

20170316_122332