Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалт хийлээ.

GJ1A7758ОБЕГ-аас иргэдэд гамшгаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах, сургах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дахь долоо хоногийн пүрэв гарагт дадлага сургуулилт зохион байгуулдаг билээ.

Энэ жил гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагт дуугарлаа.

Нийслэлийн хэмжээнд дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамрагдлаа.

Ингэхдээ эхний дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орж, даацын хана, булан тохойд зогссон юм.

17308831_247160209080391_1694858288217472397_n

Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарч толгой гэмтээхгүй хамгаалах зүйл ашиглан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

5

“ICC tower” барилгад байрлаж буй “ЭСТО” ХХК болон “Хас банк”, “Азийн хөгжлийн банк”, “Делойт онч аудит” ХХК, “Алтана” ХХК, “Цаст импэкс” ХХК зэрэг 10-аад байгууллагын нийт 400 гаруй ажилчин, алба хаагчдаас 237 албан хаагч  аюулгүй газар амжилттай цугларч холбогдох албан тушаалтанд бүртгүүллээ.

GJ1A7458  GJ1A7347