Шилэн мяндсаар хүчитгэсэн халуун асфальт технологийн туршилтийг амжилттай хийлээ.

24135559_372237626571051_584035526_n

Авто замын нэгдүгээр эгнээнд үүссэн дугуйн мөрний ховилыг засварлах ажлын хүрээнд УБЗЗАГ ОНӨААТҮГ, Зам тээврийн хөгжлийн төв, KICT /Korean Institute of Construction Technology/ ЭСТО ХХК хамтран 2017.05.24-25 нд шилжих шөнө зүүн 4 замын уулзвараас зүүн тийш ХААН банк хүртлэх замд шилэн мяндсаар хүчитгэсэн халуун асфальтбетон 50м хэсэгт, геосүлжмэл тор 50 м хэсэгт тус тус туршилтын зам барих ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. ЭСТО компани нь 2012 оноос эхлэн Солонгосын барилга байгууламжийн технологийн хүрээлэн /KICT/, Зам тээврийн хөгжлийн төвтэй хамтран монгол орны нөхцөлд тохирсон зам барилгын шинэ технологи, материал хийц бий болгох судалгаа хөгжүүлэлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.

24197505_337103183423780_1773318345_o

Гадаад орны дэвшилтэт технологийг авто замын салбарын төрийн байгууллагатай хамтран монгол орны нөхцөлд тохирсон замын барилгын технологи, шинэ материал хийц бий болгох судалгаа хөгжүүлэлт хийж байгаа нь нэг талаас манай компаний салбартаа оруулж буй хувь нэмэр, нэр хүнд нөгөө талаас шинэ бизнес хөгжүүлэлт юм. Геосүлжмэл тор нь хучилт хийх үеийн битум цацлагын барьцалдах чадварыг сайжруулж, асфальт хучилтанд нүхэн хагарал, ан цав, дугуй мөрний ховил үүсэхээс хамгаална.

Шилэн мяндасаар хүчитгэсэн халуун асфальт технологи нь уламжлалт асфальт хольцонд шилэн мяндас нэмж асфальтыг холино. Түүнчлэн нэмэлт төхөөрөмж шаардагдахгүй энгийн асфальт заводод холих боломжтой. Нунтаг шилэн мяндасыг ашигласнаар эрдэс нунтаг зэрэг материалын хэмжээг багасгах үр дүнтэй юм.

24208995_337103126757119_556480381_o