‘’Сүхбаатарын талбай’’ төсөл

eff752_MPA_PHOTO_2017_-2414_x974
Сүхбаатарын талбай бол манай нийслэлийн нүүр царай, өнгө төрх билээ. Манай улсыг зорин ирэх жуулчдын хамгийн түрүүнд зочлон очдог газар нь Сүхбаатарын талбай байдаг. Эндээс тэд манай улс орны түүх, хөгжил цэцэглэлтийг төвөггүйхэн харж болдог болохоор тэр. Сүхбаатарын талбайн авто машины зогсоолд олон жил зам засварын ажил хийгдээгүй, хагарал, эвдрэл ихтэй байсан учраас Нийслэлийн захирагчийн ажлын алба, ‘’UB констракшн’’ ХХК хамтран Сүхбаатарын талбайн авто зогсоолыг шинэчлэн засварлахаар болж, ‘’ЭСТО’’ ХХК гүйцэтгэгчээр ажиллалаа.

19619242_1490917247649475_929295302_o_20170629045247

Бид нийслэлийн иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын төвийн хэсгийн замын түгжрэлийг бууруулах, хөгжил цэцэглэлт, өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр орууллаа.

efcc42_MPA_PHOTO_2017_-0084_x974