‘’Цэций 50 мвт салхин станц’’ төсөл

Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нь дэлгэрүүлж байгаа энэ цаг үед  Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг нийт эх үүсвэрийн 30 хувьд хүргэх зорилго тавьсан. Тиймээс дотоодын компаниудын гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаж хийгдэж буй энэ төсөл дээрх зорилтод хүрэхэд чухал нөлөөтэй. Манай улсад байгаа хоёр дахь салхин станц болох уг төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА)–ын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь ЖАЙКА-ийн сэргээгдэх эрчим хүчний салбар дахь анхны гадаад хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. Цэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг ‘’Клин Энержи Ази’’ ХХК хэрэгжүүлж байгаа юм. ‘’Клин Енержи Ази’ ХХК нь Монголын харилцаа холбоо, дэд бүтцийн томоохон групп компани болох ‘’Ньюком’’ ХХК болон Японы харилцаа холбоо, технологийн групп компани болох ‘’SoftBank’’ Group-ын охин компани ‘’SB Energy’’ Corp-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.

20046778_284255928707918_1970081932723979989_n

 

Салхин станц нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нэг дор байршуулсан олон тооны салхин цахилгаан станцын цогцолбор юм. Салхин станц барьсан газрыг хөдөө аж ахуйн болон өөр бусад зорилгоор ашиглаж болдог. Салхин цахилгаан станц болгон нь трансформатортай холбогддог ба гол нь үйлдвэрлэсэн цахилгааны хүчдэлийг өсгөдөг юм. Салхин станцын бүх салхин цахилгаан станцд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь дэд станц дээр цугларч, улмаар нэгдсэн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Ерөнхийдөө салхин станцыг задгай тэнгист болон хуурай газрын гадарга дээр байрлуулдаг. Хуурай газрын хувьд салхин цахилгаан станц нь уулын орой, хяр, толгод дээр байрладаг.

Salhit3

Монгол орны говийн хувьд салхины арвин баялаг нөөцтэй бөгөөд энэ нөөц ард иргэдээ хангаад зогсохгүй гадагшаа үлэмж хэмжээгээр экспортлох их баялаг юм. Нийт 25 салхин сэнс баригдах ба одоогийн байдлаар 10 гаруй сүндэрлээд байна. Цэцийн салхин цахилгаан станц нь 50Mвт хүчин чадалтай, жилд 201,8 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх ба төсөл хэрэгжих хугацаа 25 жил юм. Төслийн талбайгаас 34 км урт 110 кв цахилгаан дамжуулах шугамаар Таван толгойн дэд станцтай холбогдож, төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчээ нийлүүлэх бөгөөд  энэхүү төслийн үр өгөөж маш их юмаа.

  • 163 мянган тонн хүлэмжийн хийг бууруулна
  • 110 мянган тонн нүүрс хэмнэнэ
  • 1,5 сая тонн ус хэмнэнэ
  • Монгол улсын эрчим хүч экспорлох эхлэлийг тавина
  • Барилга угсралтын үед 350 шинэ ажлын байр бий болгоно
  • Орон нутгийн бизнесийн боломжийг нэмэгдүүлнэtsetsii 

    Энэхүү Цэций 50 Мвт салхин станц байгуулах төслийн хүрээнд манай компани ‘’Дэд станцын удирдлагын барилгын авто замын ажил’’-ыг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу 40 хоногийн хугацаанд 37 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай гүйцэтгэж ажиллалаа.

     

    Манай компани эрчим хүчний салбарт хүч үзэхээр ‘’Виренс Энержи’’ XXK-ийг байгуулсан билээ. Бид эрчим хүчний том том бүтээн байгуулалт хийх цаг мөч тун удахгүй биз ээ.