“Хурдны зам” төсөл

Монгол Улс түүхэндээ анх удаа хурдны зам барих гэж байна. Анхны хурдны зам нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбож зорчигч, тээврийн хэрэгслийн хамгийн их явдаг замын нэг болно. Шинэ хурдны зам баригдсанаар Монгол Улсын авто замын хөгжилд шинэ хуудас нээгдэж, шинэ стандарт тогтож, шинэ технологи нэвтэрч байна.

f94430_hurdnii_zam_x974

 

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

19732004_279382402527574_8217931513247810996_n

 

Манай компани нь энэ төслийн эхлэлийн хэсэг буюу 0-2 км рампын хэсгүүдийн авто замын газар шорооны ажлыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна. Хийгдэж байгаа ажлын 70% нь ухмалын ажил байгаа ба одоогоор 98%-ийн гүйцэтгэлтэй байна.

20374706_288636808270263_5266127222280591432_n