ОУ-ын Авто замын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.

24337446_1530720896994146_1581281889_n

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  “Зам, замын байгууламжид нэвтэрч буй дэвшилтэт технологи” сэдэвт Олон улсын авто замын эрдэм шинжилгээний хурлыг Зам Тээврийн Хөгжлийн Төв,  Зам Тээврийн Хөгжлийн Яамтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Хуралд 100 гаруй төлөөлөгч оролцож, нийт 15 судалгааны ажлын үр дүнгээр ЗТХТ, ШУТИС, БНСУ-ын KICT хүрээлэн, Хятадын төмөр замын 20-р товчоо групп, Гуанжоу Ванан Констракшн Супервишн ХХК зэрэг олон байгууллагуудын судлаачид илтгэл тавилаа.

Уг эрдэм шинжилгээний хуралд манай компани нь БНСУ-ын KICT хүрээлэнтэй хамтран “Шилэн мяндсаар хүчитгэсэн халуун асфальт технологи” сэдвээр илтгэл тавьлаа.

23561314_10214459383939402_843473549875043888_n

«Best paper» шагналыг ШУТИС-ын докторант багш, гүүрийн инженер С.Хаснавч, “Гүргэрваа” ХХК-ийн архитехтор, Т.Очир нар гардан авлаа. Мөн ЗТХТ, ЗТХЯ-аас судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэгч “ЭСТО” ХХК, Солонгос улсын КICT, УБ зам засвар арчлалтын газар, Эрхүүгийн ИС-ын ахлах судлаач Роман Житов нарт баяр хүргэж, өргөмжлөл гардууллаа.

24581055_1530720873660815_49435433_nХуралд тавьсан илтгэлээр эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл хэвлэгдэн гарч, судлаач, уншигчдад хүргэх болсныг дуулгахад таатай байна. Авто замын салбарт шинэ технологи нэвтрүүлэх сайхан үйлсдээ улам их амжилт гаргахыг нийт оролцсон судлаач нартаа хүсэн ерөөе!