Танилцуулга

ESTO Logo to intro

ЭСТО ХХК нь 2006 оны 2 дугаар сард байгуулагдаж авто замын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байсан ба 2008 оны 5 дугаар сараас шинэ менежментээр ажиллан автозам, төмөр замын барилга, байгууламж болон барилга угсралтын салбарт хүч түрэн орж ирж буй ШИНЭ, ЗАЛУУ компанийн нэг юм.

Тус компани нь улс орныхоо хөгжил дэвшилд татвараар дамжуулан хувь нэмрээ оруулах, өөрийн ажиллаж буй салбартаа чадварлаг бүтээлч хамт олны хүч, тэргүүний менежмент, орчин үеийн техник технологи, олон улсынн стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалтаараа бодьтой оролцох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компани нь :

– Үйл ажиллагааг дэмжих алба

– Авто замын алба

– Барилга угсралтын алба

– Хүний нөөц захиргааны алба

– Санхүүгийн алба

– Бизнес хөгжлийн алба

– ХАБЭА-н алба

– Техник ашиглалтын алба

– Материал үйлдвэрлэлийн алба гэсэн 9 үндсэн албаны нийт 110 гаруй үндсэн ажиллагсад болон гэрээт ажиллагсад, туслан гүйцэтгэгчдийн боловсон хүчинд түшиглэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Инженер техникийн ажиллагсдын 80 гаруй хувь нь мэргэжлийн боловсон хүчин бөгөөд Олон улсын чанартай автозам болон төмөр замын барилга барих технологи эзэмшсэн өндөр туршлагатай, зөвлөх, мэргэшсэн болон мэргэжлийн туршлагатай инженерүүд ажиллаж байна.
Мөн Монгол Улсын болон гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулиудыг амжилттай төгссөн өндөр ур чадвар, туршлага бүхий менежерүүдээс бүрдсэн удирдлагын ба ажилладаг.