Судалгаа хөгжүүлэлт

WPMA-5

WPMA-1Монгол орны цаг уурын онцлогт тохируулан сайжруулсан бүлээн асфальт бетон хольцийн технологийг нэвтрүүлэн нутагшуулах, зам барилгын ажил гүйцэтгэх хугацааг уртасгах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, авто замын ашиглалтын эдэлгээт чанарыг дээшлүүлэх зорилгоор бид БНСУ-ын Барилга байгууламжийн технологийн институт /KICT-Korean Institute of Construction technology/-тэй хамтран судалгааны ажлыг 2012 оноос хойш хийлээ. Бүлээн асфальт бетон хольцыг уламжлалт халуун асфальтан хольцтой харьцуулахад 20-25 гардусаар бага температурт үйлдвэрлэх болон дэвсэн нягтруулах боломжтой учраас сайжруулсан бүлээн асфальт бетон хольц бий болсноор замын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа уртсах, үйлдвэрлэлийн зардал багасах давуу талтай.

WPMA-4Бүлээн асфальт бетон хольцонд хэрэглэгдэх нэмэлт LEADCAP нь талсжилт хянагч ба барьцалдуулалтыг сайжруулагч агуулсан лаванд суурилсан нэмэлт юм. Энэ нь лавыг ашиглан гаргасан хольц гэдгээрээ онцлог ба зуурамтгай чанарыг багасгаж чулууны ширхэгүүдийн хоорондох үрэлтийн хүчийг бууруулах үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс уламжлалт халуун асфальтан хольцтой харьцуулахад ойролцоогоор 30 хэмийн бага температурт үйлдвэрлэж бас дэвсэх боломжтой. Өнөөдрийг хүртэл бусад нэмэлтэнд ашиглаж ирсэн лавын төрлийн бүтээгдэхүүн нь хэт талстжуулдаг учир бага хэмд хагарал үүсэх сул талтай байсан юм. Харин уг судалгаанаас гаргасан  LEADCAP нь талсжилт хянагчыг өөртөө агуулсан байдаг учир бага хэмд үүсэх хагарлыг эсэргүүцэх чанар нь нэмэгдсэн юм. Мөн асфальтан хольцын чийгэнд тэсвэргүй чанарыг бууруулахын тулд барьцалдуулалтыг сайжруулагчыг агуулсан.

WPMA-3Улаанбаатар хотын Яармагийн гүүрээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17,1 км хатуу хучилттай авто зам, Өмнөговь аймгийн Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн авто замд Монголын нөхцөлд тохирсон бүлээн асфальт технологийн талбайн туршилтыг гүйцэтгэсэн. Улаанбаатар хотын замд буталсан чулуун суурь дээр асфальт хучилтыг хийхдээ шинээр тавигдаж буй зам ба хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байгааг харгалзан үзэж, LEADCAP болон полимер нэмэлт гэсэн 2 төрлийн сайжруулсан хольцыг нэмж, говийн замд цементээр бэхжүүлсэн суурь дээр асфальт хучилтыг хийхдээ, өмнө тавигдсан замын засвар арчлалтыг хийж байгаа бөгөөд хүнд даацын машин их зорчдог байдлыг харгалзан LEADCAP-ыг хэрэглэсэн. Туршилтыг бид 2012 оноос эхлэн 3 жил дараалан хийсэн бөгөөд үргэлжилсэн ажиглалт, судалгааны дүнд гайхалтай үр дүнд хүрээд байна.