Шинэ техник, тоног төхөөрөмж

Замын засвар арчилалтын машин

Zasvar truck

Зориулалт: Энэхүү машин нь замын төрөл бүрийн эвдрэл хагарлыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай засварлана.

Ажиллах зарчим: Уг машин нь 4.56 м.кв хэмжээтэй халаагч хавтангаар 4-5 минутанд замын асфальтан гадаргууг 5-6 см гүнд хүртэл халааж зөөлрүүлнэ. Улмаар халааж бэлдсэн асфальтаа хуулан авч, хайрга болон битумаар баяжуулж, холигчоор холиох замаар дахин боловсруулж, замд нөхөөс тавьна.

Хүчин чадал: Холигч нь нэг удаа 600кг хуулсан асфальт холих, цаашлаад цагт 3000-5000 кг асфальт хольц бэлтэх чадалтай.